ВЬЕТНАМ УЛСЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ИРЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

2017-02-14  

Төрийн худалдан авах ажиллагааны статистикийг бэхжүүлэх төслийн хүрээнд Вьетнам улсын худалдан авах ажиллагааны төлөөлөгчид 2017 оны хоёрдугаар сарын 13-14 ны өдрүүдэд хүрэлцэн ирж Монгол Улсын худалдан авах ажиллагааны талаар туршлага судлаад буцлаа.

Тэд манай улсын төрийн худалдан авах ажиллагаа, цахим худалдан авах ажиллагааны системийн үйл ажиллагаатай танилцан, өөрийн орны худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин, цахим худалдан авах ажиллагааны системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Энэ удаагийн харилцан туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг маань ажил хэрэгч, үр өгөөжтэй боллоо. Энэхүү харилцан туршлага  солилцох уулзалтаар эхэлсэн хоёр орны хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлж, харилцан бие биенээсээ сурч мэдэх, туршлага хуваалцах боломжийг нээж өгч байгаагаараа онцлог юм.

Түүнчлэн хоёр орны төрийн худалдан авах ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажилладаг Дэлхийн банкны хамт олон талархал илэрхийлснээр хоёр талын харилцан туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг маань өндөрлөсөн юм.

Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд Вьетнам Улсын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамны Төрийн худалдан авах ажиллагааны агентлагын дэд дарга Нгуэн Ан Таун “Бид  анх удаа ийм хүйтнийг мэдэрч байгаа ч ажралгүй бие, сэтгэлээ бэлдэж ирсэн. Бидний Монголд ирээд сонсож, судалж мэдэж байгаа нь бидний одоо хийж буй ажилд маш үнэтэй хувь нэмэр оруулж байна. Та бүхнээр бахархаж байна. Төрийн худалдан авах ажиллагааны системийг маш боловсронгуй хийж чаджээ. Тэр битгий хэл бидний харж чадахгүй байгаа зүйлийг ч хийж чадсан. Бидний хамтын ажиллагаа энэ удаагийн уулзалтаар хязгаарлагдахгүй. Энэ бол эхлэл. Бид маш олон зүйл дээр хамтарч ажиллана. Энэ удаагийн уулзалт та бүхний чин сэтгэлийн хичээл зүтгэлийн хүчээр маш амжилттай болж өнгөрлөө” хэмээн онцлон талархлаа илэрхийлсэн юм.   

 

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?