УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД, ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ

2017-02-15  

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ сарын 15-19-ний өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант, Буянт, Манхан, Мөст, Алтай, Үенч, Булган сумдад ажиллаж байгаа билээ.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд мөн баруун аймгуудад ажиллаж, намрын чуулганаар баталсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилж, иргэдийнхээ саналыг сонсч байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 15-ны өдөр Засгийн газрын гишүүдийн хамт Ховдод хүрэлцэн ирж, Жаргалант сумынхантай тус аймгийн Хөгжимт драмын театрт уулзалт хийлээ.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон албаны бусад хүмүүс УИХ-ын дарга М.Энхболдыг угтан авч, Ховдын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсч, сонирхсон асуултанд хариулт өглөө. Иргэдийн зүгээс намрын чуулганаар иргэдэд хэрэгтэй олон хууль баталсан үр дүнтэй чуулган болсныг онцолж байв. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг сайн ажиллаж байгааг сайшаах иргэд цөөнгүй байлаа.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?