НӨАТ-ЫН МЭДЭЭЛЛЭЭ ЗАСВАРЛАХ ХУГАЦАА ӨНӨӨДӨР ДУУСНА

2017-02-15  

Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтын дагуу цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем (www.ebarimt.mn)-д 620,409 албан татварч бүртгүүлснээс, хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан  482600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байна.

2017 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 137’822 татвар төлөгч иргэн байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан юм. Өнөөдөр сүүлийн хугацаа дуусч байна.

 

НӨАТ-ын урамшууллын 20  дахь удаагийн сугалааны тохирол энэ ням гарагт  явагдана. Өнгөрсөн сарын худалдан авалтуудыг баримтжуулсан баримтууд дунд энэ сард сугалаа явуулах юм байна.  

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?