ТӨГРӨГИЙН АЛБАН ХАНШИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТҮЦ МАШИНААС АВАХ БОЛОМЖТОЙ

2017-02-16  

Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. 

 Энэхүү  лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээллийг мөн багтаасан байна.

Монголбанкинд иргэн, хуулийн этгээдээс төгрөгийн албан ханшийн лавлагаа авах хүсэлт жилд 1500 орчим удаа ирдэг бөгөөд Монголбанк албан бичгээр хариу хүргүүлдэг байв. 

 Харин ТҮЦ машинаас ханшийн лавлагааг авах боломжтой болсноор иргэдэд мэдээлэл хүргэх үйл явц хялбарчлагдаж,  түргэн шуурхай боллоо.

 

ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛ БАНК

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?