ДОНГОЙН ДАВААНЫ ЗАМЫГ НЭЭЛЭЭ

2017-02-16  

Ойрын өдрүүдэд цаг агаар тааламжгүй, ихэнх нутгаар цас орж, хүйтрэх талаар мэдээлж сануулсаар байгаа ч иргэд хөдөө зорчихдоо болгоомжгүй байдлаас цасанд суух, машинтайгаа саатах тохиолдол гарсаар байна.

Өчигдрийн хувьд Архангай аймгийн Ихтамир сумын Донгой багийн Донгойн даваа  гэдэг газарт зам хаагдсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Донгойн даваа орчимд иргэн Э-ийн “Норд Бенз” загварын чиргүүлтэй ачааны автомашин өгсүүр замд хүч алдан, автозамын зорчих хэсгийг хааж зогссоноос үүдэн зам хаагдсан байна.

 Энэ тухай дуудлага  хоёрдугаар сарын 15-ны өдрийн 07:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт  ирж, Эрэн хайх, аврах салбарын есөн  албан хаагч  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байсан автомашиныг татан гаргаж, авто замын зорчих хэсгийг чөлөөлжээ.

Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Ногоон нуур” гэдэг газар иргэн З-ийн УБИ улсын дугаартай  автомашин цасанд суусан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн зургаан  албан хаагч ажиллаж, иргэн З /46 настай, эрэгтэй/, С /26 настай, эмэгтэй/, БНСУ-ын иргэн Ж /56 настай, эрэгтэй/, Ю /45 настай,эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргажээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?