93 НЭР ТӨРЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ  ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУРААЖЭЭ

2017-02-16  

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/27 тоот удирдамжийн дагуу нийслэлийн 9 дүүрэгт 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж  хүнсний зах, үзэсгэлэн худалдаануудад шалгалт хийжээ. Хүнсний захуудад шагналт хийсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шалгалтад худалдаа, үйлдвэр үйлчилгээний 82 аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч 226 иргэн, нийт 308 цэг салбарыг хамруулсан байна.

Хяналт шалгалтын явцад 265 зөрчил илэрчээ. Одоогийн байдлаар 147 зөрчил буюу 55.4 хувийг арилгуулан ажиллаж байна.

Хууль тогтоомж зөрчсөн 35 аж ахуйн нэгж, иргэнд 6.060.000 төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулжээ.

Шалгалтын явцад худалдаа үйлчилгээний ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүнүүд, гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хэвийн боов, хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй буюу үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг бичээгүй, хаяг шошго нь хятад хэл дээр бичигдсэн бүтээгдэхүүн худалдаалж байгаа зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал: бөмбөгөр, Эрдэнэбулган, Барс-2 захын лангуунуудад БНХАУ, ОХУ-аас импортлогдсон гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан хар чавга, хатаасан үзэм, ястай чангаанз худалдаалсан, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон хиам, зайдсыг үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг тавилгүйгээр хүнсний сүлжээнд нийлүүлсэн байжээ.

Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй худалдаалсан 13 нэр төрлийн 326 ширхэг, 609.0 мянган төгрөгийн тамхийг улсын орлогод оруулахаар, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хадгалах хугацаа дууссан 93 нэр төрлийн 807 ширхэг, 229 кг 2.292.750 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн.

Шошгын зөрчилтэй худалдаалж байсан 23 нэрийн, 20.5 кг, 1055 ширхэг, 2.324.600 төгрөгийн  хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан татуулжээ. 

Сар шинийн баярын өдрүүд 2 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд НМХГ-ын газрын даргын баталсан хуваарийн дагуу улсын байцаагчид хариуцлагатай жижүүрээр ажиллах иргэдийн санал, гомдол, хүсэлтийг Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай арга хэмжээ авч ажиллана НМХГ гэж мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?