ХЯТАД ИРГЭНИЙГ ДАЙРЧ АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ЖОЛООЧ ОЛДООГҮЙ

2017-02-17  

Өмнөговиос нүүрс тээвэрлэж буй машин хятад иргэнийг дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг хэд хоногийн өмнө Хятадын газар нутаг дээр болсон. Ирж буй мэдээллээр нүүрс тээвэрлэдэг Хятадын компанийн хятад, монгол жолоочтой ачааны хүнд тэрэг дайрсан гэх мэдээлэл байна. Хятад иргэний амийг хороосон жолооч, дайрсан тэргийг одоо болтол олж тогтоож чадаагүй байна. Тиймээс энэ асуудалтайгаар холбоотойгоор Өмнөговиос нүүрс тээвэрлэж буй боомтыг нэг өдөр бүтэн хаагаад нээжээ.

Одоогоор Монголын талаас нүүрс тээвэрлэж буй машинуудыг Хятадын тал руу чөлөөтэй нэвтрүүлж буй ч, буцаж гарахад нь хориг тавьжээ. Хятадын талаас хятад иргэнийг дайрч хөнөөсөн жолооч, унаа тэргийг шалгах ажлыг үргэлжлүүлж буй буцааж Монгол руу гарахыг нь түр хориглосон байна. Тэгснээр нь нүүрс тээвэрлэж буй 3000 гаруй машин хилийн цаана боогдох, алсдаа нүүрс тээвэрлэх ажил зогсох хандлага үүссэн байна.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?