ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-02-17  

Монгол улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, бусад холбогдох хууль, эрх зүйн актуудыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, гомдол мэдээллийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж шийдвэрлэх зорилгоор Тээврийн прокурорын газар, УБХЦГ-ын Гуравдугаар хэлтэс, Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Зам тээврийн осол, хэрэг хариуцсан тасгийн алба хаагчид хамтарсан зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Хамтарсан зөвлөгөөнөөр “Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол, хэргийн газар ажиллах үеийн тулгамдсан асуудал”, “Зам тээврийн гэмт хэргийн газрын үзлэг хийхэд анхаарах асуудал”, “Шинжээчийн дүгнэлт гаргахад анхаарах асуудал” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, санал солилцож тулгамдаж буй асуудлуудыг шийдэх талаар хэлэлцсэн байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?