“ЭЛЭГ БҮТЭН ГЭР БҮЛ” ХАНДИВЫН ТОГЛОЛТОД УРЬЖ БАЙНА

2017-02-17  

 

М.Эрдэнэбилэг нь 2013 оноос "thrombocytemia" буюу цусны ялтсан эсийн эмгэгээс үүдсэн элэгний хатуурал /цирроз/ өвчний улмаас яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон тул гэр бүл, найз нөхдийнх нь санаачлагаар "Элэг бүтэн гэр бүл” хандивын аяныг өрнүүлж эхэлсэн. 

М.Эрдэнэбилэг нь эхнэр Э.Солонготой 2013 онд анх танилцаж, гурван жилийн дараа охинтой болсон. Охин Э.Санна нь одоо 4 сартай. 

Хагалгааны зардалд нийт 85 сая төгрөг шаардлагатай бөгөөд олны хүч, тус дэмээр зардлын 50 хүрэх хувь нь цугларчээ. агалгааны үлдэгдэл зардлыг босгохоор эхнэр Э.Солонгын оюутан ангийн найзууд "Элэг бүтэн гэр бүл” нэртэй хандивынтоглолтыгсанаачлан 2017 оны 2 дугаар сарын 19-нд "Монгол Аса цирк”-т зохион байгуулахаар болсон байна. 

Тоглолтын билет 10.000, 12.000, 15.000 төгрөгийн үнэтэй бөгөөд "Hi-Fi” records болон Orange records-ийн салбаруудаар худалдаалагдаж байна. Элэг нэгт Монголчууд та бүхэн халуун сэтгэлээр гараа сунгаж нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн, аз жаргалтай амьдрах боломжийг хайрлаарай.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?