ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

2017-02-17  


 

Монгол Улсын Хилийн тухай хуулийг 24 жилийн дараа 2016 оны 12 сарын 28-нд шинэчлэн найруулж, баталсан. Энэхүү хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн Булган сумын Ярантын боомт дээр ажиллаж, Хилийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцав.

Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, ажлын хийдэл, давхардал арилж байгааг боомтын ажилтан албан хаагчид хэлж байв. Хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагч хурандаа Э.Энхтайван хэлэхдээ “Хил хамгаалах байгууллагад Гадаадын иргэн харьяатын байгууллагад байсан шалган нэвтрүүлэх алба шилжиж ирсэн. Ингэснээр улсын хилийн боомт газрын аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын үр нөлөө эрс дээшилж байна. Хил дээр гарсан зөрчил хуулийн дагуу шийдэгдэж, эхнээсээ эерэг үр дүн үзүүлж байна. Боомтод мөрдөх журмыг баталснаар ажлын уялдаа холбоо сайжирч зорчигдод хүндрэл бэрхшээлгүй үйлчилж байна” гэсэн юм.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Булган боомтын албан хаагчидтай уулзаж, хуулийг хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл учирч байгааг сонсов. Түүнчлэн хил нэвтрэх гэж буй иргэдтэй ч санал солилцож, зорчигчид болон албаныхан ажлаа хэрхэн уялдуулж, сайжруулах боломж байгааг ярилцав.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?