БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭСГИЙН АЛБА ХААГЧИД ОЛОН УДААГИЙН ҮЙЛДЭЛТЭЙ МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

2017-02-17  

Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн алба хаагч цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар, ахлах ахлагч Н.Энхтүвшин, ахлах ахлагч Б.Даштогтох нар нь 2017 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө дүүргийн нутаг дэвсгэрийн шороон замуудад зорчин явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт явуулан үүрэг гүйцэтгэх хугацаандаа бусдын 4 тооны үхэр хулгай хийж, нядалж бэлтгэн Улаанбаатар хот руу оруулах гэж тээвэрлэн явсан 4 этгээдийг илрүүлжээ.

Гэмт этгээдүүд Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгуудаар дамжин малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэд ихэвчлэн шөнийн цагаар, олны хөлөөс зайдуу газар хулгайлсан малаа нядалж, бэлтгэн худалдаалдаг байсныг илрүүлж, гэмт үйлдлийг таслан зогсоон байна.

Уг хэрэгт Говьсүмбэр аймаг дах Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?