УНГАРЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ЗӨВЛӨХИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-02-17  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Унгар улсын Гадаад хэргийн сайдын Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх ноён Балинт Томборыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хотын дарга ирэх сард Будапешт хотын даргын урилгаар тус улсад айлчлахаар төлөвлөж байгаагаа хэлээд Унгарын талтай Сэлбэ голын далан, тохижилтын чиглэлээр хамтарч ажиллах мөн автобус угсрах үйлдвэртэй танилцаж, уг үйлдвэрийг Улаанбаатарт оруулж ирэх боломжийг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Бүгд Найрамдах Унгар улсын нийслэл Будапешт болон Улаанбаатар хотын хамтын ажиллагаа улам идэвхжиж байгаа. Би ирэх сарын эхээр танай улсад албан ёсоор айлчилна. Энэ үеэрээ хэд хэдэн төсөл дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлнэ. Одоогоор Унгар улсаас манайд

“Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газарт хөрөнгө оруулах том төсөл яригдаж байгаа. Энэ нь 2008 оноос эхэлж яригдсан төсөл. Төслийг хэрэгжүүлснээр хотын алслагдсан дүүргийн иргэд ажлын байраар хангагдаж, амьдрах таатай орчин нөхцөл бүрдэнэ. Цаашлаад улс орны эдийн засаг, нийгмийн байдалд эерэгээр нөлөөлөх юм. Тиймээс энэ талд илүү анхаарч ажиллахыг хүсч байна”  гэлээ.

Ноён Балинт Томбор “Биокомбинатын асуудлыг холбогдох хүмүүстэй нь уулзаж ярилцсан. Уг төслийн ТЭЗҮГ ирэх тавдугаар сарын эхээр боловсруулж, батлаад хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлэх байх. Миний бодлоор энэ оны арваннэгдүгээр сард төслийн ажил ид өрнөж байна гэдэгт итгэлтэй байгаа. Үүнээс гадна манай зүгээс өөр олон төсөлд хамтарч ажиллах бүрэн боломжтой” хэмээгээд хэд хэдэн төслийн саналыг хотын даргад тавьлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?