Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргасан билээ.
Уг захирамжаар ирэх амралтын өдрүүд буюу хоёрдугаар сарын 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм.
Маргааш 0,2,4,6,8 буюу тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 1,3,5,7,9-өөр буюу "Сондгой" тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн эрхэм жолооч та өөрийгөө болон бусдыг хүндэтгэн 10:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.
Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулжээ.
А.ЦЭРЭНДУЛАМ