МУГТ О.НАСАНБУРМАА, ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА Э.ХУЛАН НАР САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

2017-02-18  

Эдийн засаг, нийгмийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед сайхан сэтгэлт залуу үеийн төлөөлөл эгнээгээ улам өргөжүүлсээр байна. Энэ бүхний тод жишээ болсон "Итгэл сэтгэлийн цагаан гэрэл ТББ" тамга тэмдэг гэрчилгээгээ авлаа. Уг төрийн бус байгуулагад Чөлөөт бөхийн ДАШТ-ий гурван медальт МУГТ Очирбатын Насанбурмаа, шатар сонирхогчдын дэлхийн аварга, Олон улсын шатрын холбооны мастер Э.Хулан, уг ТББ-ыг үүсгэн байгуулагч сумын заан Б.Нацаг, ОУ-ын шүүгч Э.Мөнхбилэг, ОУХМ Э.Лхагвасүрэн тэргүүтэй олон залуус нэгдсэн байна.

Энэ талаар МУГТ О.Насанбурмаа өөрийн цахим хуудсандаа : "Энэ өдрийн мэнд!!! За өнөөдөр их завгүй бас их ажил амжуулсан сайхан өдөр байлаа.. "Итгэл сэтгэлийн цагаан гэрэл ТББ" тамга тэмдэг гэрчилгээгээ авлаа. Нийгмийн сайн сайханы төлөө ажил үйлс амьдралд нь бага боловч тус дэм болохоор сэтгэл санаа нэгдэж хамтран ажилахаар болсон залуусдаа баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай..." хэмээжээ.

Эдгээр залуустай хамтран ажиллах хүмүүс байвал холбогдох утас : 85978420 

Цахим хуудас : Итгэл Сэтгэлийн Цагаан Гэрэл

 

Эх сурвалж : Zaluu.com

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?