ВИКТОРИЯ РАЙДОСЫН ЛЕКЦИЙН “НУУЦААС'

2017-02-20  

Монголчууд бидний үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг бол яах аргагүй “NTV” телевизийн албан ёсны эрхтэйгээр цацдаг “Зөн билгийн тулаан” юм. Тэгвэл тус нэвтрүүлгийн 16 дугаар улирлын ялагч, ОХУ-ын алдарт зөн билэгч Викториа Райдос ирэх сарын 2-нд Монгол улсад ирж Удмын ид шид ба хүч чадал нэртэй лекц унших талаар бид мэдээлсээр байгаа билээ. Энэ өдөр бол Пүрэв гариг. Монголчууд бидний хувьд шинийн 4-ний өдөр. Цагаан сарын шинийн 15-ны дотор, ялангуяа шинийн 8-ны дотор тухайн жилийн заслаа хийлгэвэл аз хийморьтой байж тэр жилдээ цээж тэнэгэр, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байдаг хэмээн Монголчууд билэгшээдэг.

Тэгвэл томоохон нууц дэлгэхэд, Шинийн 4-ний өдөр болох тус лекцэнд Оросын хар домын шидтэн, зөн билэгч бүсгүй маань “Алтан Унжлагат” хэмээх Тахиа жилийн заслыг лекцэнд хүрэлцэн ирэх хүмүүст хийх юм. Ингэхдээ Удмын ид шид ба хүч чадалсэдэвт лекц нь сэдвийнхээ дагуу мэдээлэл өгөхөөс гадна амьд харилцаатай уулзалт болж асуулт хариулт, зөвлөгөө мэдээлэл өгөхийн сацуу өөрийн тусгайлан бэлдсэн шившлэгтэй рашааныг оролцогчдод уулган, 2017 оны засал буюу сэтгэл санаа, энерги, эрч хүчний бүрэн “цэвэрлэгээг” гүйцэтгэх юм байна. “Алтан Унжлагат” хэмээх Тахиа жилдээ хийморь, зовхи нь өөдөө байх, өвөг дээдсээ шүтэн биширч, хүч чадлаа бүрэн мэдэрч, сэтгэл оюунаа ариун байлгахыг эрмэлзсэн Монгол хүн бүрт энэхүү лекцийг зориуллаа. Таныг урьж байна.

 

Холбоо барих утас: 7711-1163, 9920-5231, 9920-7624

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?