СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД МАЛЧДАД ТУСЛАМЖ ИЛГЭЭЛЭЭ

2017-02-20  

БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбоо /СМОХ/-оос зудтай аймаг, сумдад туслах зорилгоор “Дулаан өвөлжье” хандивын аяныг зохион байгуулжээ. Тус аян өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны 1 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилсэн байна.

Аянд БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэд маань нэгдэж, 2,7 сая төгрөг цуглуулжээ. Тус хандивын мөнгийг БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болох Д.Таяа, М.Жаргалсайхан, Г.Өлзий-Орших нар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?