НОЁН БОНДГОРЫГ МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ДЭМЖЛЭЭ

2017-02-20  

Дуучин Ноён Бондгор гадаадын элдэв хувцаснаас татгалзан, үндэсний хувцсаа өмсөхийг ард түмэндээ уриалсан зоримог шийдвэр гаргасан. Тэрбээр захтай хувцасныхаа захыг шатаан Малчин түмэндээ хувцсаараа нэмнээ хийж өгч явуулъя аян өрнүүлж Монголоо гэсэн халуун сэтгэлтэй хүмүүсийг хамруулан малчин ард иргэддээ тусалж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Түүнийг дэмжиж байгаа мэргэжил нэгт уран бүтээлчид, найз нөхөд, байгуулага хамт олон маш их байгаа бөгөөд түүний уриалсан сайхан сэтгэлийн энэхүү аянд жирийн нэгэн жолоочоос эхлээд урлаг соёлын олны танил хүмүүс, Төрийн болон Төрийн бус байгууллагын ажилтнууд, Хүмүүнлэгийн байгууллага, Өвөр Монголын ахан дүүс нэгдэж хамтдаа нэмнээ оён бэлэглэсээр байна. Тэгвэл бас нэгэн баярт мэдээг дуулгахад Ноён Бондгорыг Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 23-нд хүлээн авч уулзан, түүний санаачлагаар ард түмний гар дээрээс малчдад хүрч буй нэмнээг хүлээж авч аймаг бүрт хүргэн өгөхөө мэдэгджээ. Шадар сайдын харьяанд Онцгой байдлын Ерөнхий газар байдаг юм.

 

 

 

 

Эх сурвалж : PAPARATSI.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?