“1000 АХМАДАА БАЯРЛУУЛЪЯ” ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017-02-21  


Монголын Үндэсний Хүмүүнлэгийн Хорооноос санаачлан зохион байгуулж буй "1000 ахмадаа баярлуулъя” төсөл өнөөдөр Чингэлтэй дүүрэгт нээлтээ хийлээ. Уг арга хэмжээний нээлтэнд тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Монголын Үндэсний Хүмүүнлэгийн Хорооны төслийн удирдагч, гүйцэтгэх захирал С.Пүрэвсүрэн, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар оролцлоо. 

Төслийн эхний ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 108 ахмадуудад сар шинийн тавгийн идээ, цагаан идээ гардуулсан юм. Улмаар төсөл цааш үргэлжилж нийслэлийн бүх дүүргийн ахмадуудын төлөөллийг баярлуулах зорилготой аж. 


"Ахмадууд бол залуу үе бидний оршин тогтнох үндэс юм, та бүхний үлгэр дуурайлал ах захаа хүндлэх ёс, хүн хүнээ хайрлах арга ухааныг залуу хойчдоо өвлүүлэхийн тулд нийгмийг зөв зүйлд уриалан дуудах үүднээс бид өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна” хэмээн Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хорооны төслийн удирдагч С.Пүрэвсүрэн хэллээ. Энэхүү сайн үйлсийн төслийг дэмжин Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо, АПУ ХК, Өгөөж чихэр боов ХХК, ТЭСО корпораци, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар хамтран хэрэгжүүллээ. 

 

Эх сурвалж : www.assa.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?