ЭНТОНИ ДЭВИС ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

2017-02-21  

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны “ALL STAR GAME” буюу “Бүх оддын тоглолт” энэ сарын 18-20-ны өдрүүдэд Нью-Орлиан хотод болж өндөрлөлөө. 

“Бүх оддын тоглолт”-нд уламжлал ёсоор 3 онооны шидэлт, цагирган дээрээс довтлох, ур чадварын тэмцээнүүд багтсан юм. 3 онооны шидэлтийн тэмцээнд Хьюстэн Рокетс багийн “мэргэн бууч” Эрик Гордон анх удаагаа түрүүлсэн.

Өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлж байсан Клэе Томпсон энэ удаа бүтэлгүйтэж нэгдүгээр шатнаас хасагдсан. Цагирган дээрээс довтлох буюу “slam dunk”-ын тэмцээнд “Индиана Пэсэрс” багийн Глэн Робинсон түрүүлсэн. Энэ тэмцээнд сүүлийн хоёр жил түрүүлсэн Зак Лавин тэмцээнийг өнжсөн бол өнгөрсөн жил дэд байрт шалгарч байсан Аарон Гордон энэ удаад эхний шатнаас “мултарсан” юм.

Ур чадварын тэмцээнд “Нью-Иорк Никс” багийн Литва залуу Кристапс Порзингис түрүүлжээ. Тэрээр аваргын төлөө Бостон Селтиксийн лидер Исая Томасыг ялсан юм. Мөн “NBA–ын Өрнөд болон Дорнод бүсийн шилдэг тамирчдын тоглолт болж 192:182-ын харьцаагаар Өрнөд бүсийн шигшээ баг хожсон байна.

Энэхүү тоглолтонд Энтони Дэвис 52 оноо түүж, 10 удаа самбараас бөмбөг авснаар “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан. Ингэснээр Энтони Дэвис домогт тамирчин Уилт Чэмберлэний 42 оноо авч байсан амжилтын шинэчилж байна. 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?