УЛС ТӨРЧДИЙН ТАРЬСАН БАЛАГИЙГ АРД ИРГЭД НЬ ҮҮРНЭ

2017-02-21  

Олон улсын валютын сантай гэрээ байгууллаа, Монгол улс. 5 дахь удаагаа. Энэ бол Монголын эдийн засаг 5 дахь удаагаа хямралын ирмэгт ирсний дохио. Өөрөө өөрийгөө авч явж чадахгүй болсон үед энэ гэрээг байгуулж, шаардагдах санхүүжилтийг авдаг.

Түүхийн хуудсыг эргэж сөхвөл 1992 онд ОУВС-аас зээл анхныхаа зээлийг авсан байдаг. Тэр үед лангуун дээр давснаас өөр хүнсний бараа үлдээгүй байсан гэдгийг иргэдийн зарим нь санах. Түүнээс хойш 2000, 2009 он гээд авсан байдаг. 2009 оных дэлхийн эдийн засгийн хямралтай уялдаа холбоотой бол, бусад 4 тохиолдол нь Монголчуудын буруу бодлогын уршиг гэдгийг олон улсын шинжээчид тогтоожээ.

Энэ бол 26 жил төр барьж тоглосон, МАХН, МАН, АН, түүний гишүүдээс бүрдсэн УИХ-ын буруу бодлогын ур уршиг, түүний шууд үр дагавар гэдгийг өнөөгийн эрх баригчид ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ. Монголын төр өөрөө өөрийгөө удирдаж явж чадахгүйд хүрсэн учир, олон улсын байгууллагын заавар зааварчилгааг мөрдөх боллоо. Тансаг хэрэглээг хязгаарлах, халамжийг бууруулах, хавтгайрсан нийгмийн халамжид цэг хатгах, татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, төсвийг дур зоргоороо тэлдэг болчимгүй үйлдлийг таслан зогсоох, өөрөөр хэлбэл санхүүгийн сахилга батыг дагаж мөрдөх үүргийг ОУВС-ийн өмнө хүлээлээ. Ингэснээр эдийн засгаа аврах алхмаа хийж чадлаа.

ОУВС-тай гэрээ байгуулснаар 2017 оны 3-р сард төлөх 580 сая ам.долларыг Засгийн газрын бондоор шийдэх нөхцөл бүрдсэнийг Сангийн яамны албаны эх сурвалж тодотголоо. Ялангуяа, Монгол улс валютын нөөцөөсөө 580 сая ам. долларыг гаргасан тохиолдолд эдийн засаг бүрмөсөн ганхах аюулаас мултарсан гэж олон улсын шинжээчид дүгнэлээ.

Мөн Монгол улс default буюу дампуурлаа зарлах нөхцөлөөс холдож чадсан байна. Яг одоогийн энэ нөхцөлөөр санхүүгийн сахилга батыг мөрдөж гэмээнэ, 12-18 сарын дотор Монголын эдийн засгийн засаг сэргэж, маш олон эерэг үр гарна гэж Монгол улсын Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Нямаа онцолж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Улс төрийн намуудыг хараад сууж байхаар оу-ын эдийн засагчид нөхцөл байдалд нь тохируулан ажиллахад болохгүй юм юу байхав дээ. Баахан олон амлалт өгсөн хүмүүсийг хараад ч хэрэггүй. 2017-02-21
Өрөвдөлтэй монголчууд:Ард түмэн маань бүсээ чангалаад л байдаг. Эрх мэдэлтнүүд нь тансаглаад л байдаг. 2017-02-21
Баагий:хэлмээр юм их байна зүгээр нэг хэлэх гэхээр болохгүй байна,амандаа орсон болгоноо хэлэх гэхээр устгана гээд байна одо яах уу 2017-02-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?