УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АИХ-ЫН ДЕПУТАТ ШИГ СТАТУСТАЙ БОЛГОЁ

2017-02-21  

Өнөөгийн залуустай харьцуулбал ах нь өмнөх социалист системийн бүтээгдэхүүн. Буруу гээд муулаад байсан социалист системд улс орон дампуурах тухай огт сонсож явсангүй. Балга тагш юм балгаж, гэр орондоо хонолгүй, ажил цалгардуулсныгаа "дампуурч явна" гэдэг байлаа. Түүнээс биш улс орон дампуурах тухай төсөөлж ч байсангүй.

Гэтэл энэ хэдэн улс төрчид, УИХ-ын гишүүд улс орныг минь дампууруулж байна. Өөрсдөө хүслээрээ сонгогдоно. Намайг дэвшүүлээд өгөөч гэж намаа гуйсан, намайг дэмжиж саналаа өгөөч гэж иргэдийг гуйсан "нэг л гуйлга гуйсан хүмүүс". Тэгсэн хэрнээ сонгогдож, УИХ-ын гишүүн болонгуутаа "шархаа" нөхөх гэж, шадар туслахуудаа ажил төрөлд "шахах" гэж, өөрийхээ тойрогт ахиухан төсөв хуваарилуулчих гэж хазахаас бусдыг нь тэд хийж байна. Ардаа, хувьдаа том том компанитай. Өөрөө цалинтай, унаа унаштай. Дээр нь бас туслах, зөвлөхөө ч төрөөс цалинжуулна. Төрийн ордонд том том өрөө байранд залардаг. Халамж, хангамж, эрх ямба бүгдийг тэд эдэлнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр тэднийг төрийн ордонд тансаглуулах шаардлагагүй. Тэд энэ бүх эрх ямбыг эдэлчихээд, дээр нь улс орныг дампууруулах хэмжээнд хүргэснийг ярих цаг болжээ. Тэд хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй гэдгээ хуулиар баталгаажуулж чадсан. Өөрөөр хэлбэл хариуцлагагүй байсны төлөө тэд цалин пүнлүү хангамж эдэлж, хувийн бизнесээ цэцэглүүлж байна.

Тэгэхээр, шүүмжлэхийн хажуугаар бодитой санал дэвшүүлье. Харьцуулах жишиг ч байна. Улсын Их хурлаас өмнө Монголд Ардын Их Хурал гэж байсан. Гишүүдийн оронд депутат байсан. Тэднийг өнөөгийн гишүүдийн адил бас л сонгодог байв. Ялгаа нь АИХ-ын депутатууд дор бүхнээ ажил төрөл, тэр дундаа удирдах голдуу ажил эрхэлдэг байсан. Эрхэлсэн ажилтай тул түүндээ оногдох цалинтай.Харин депутатын цалин гэж байхгүй, эрх ,үүргийг эдэлдэг байсныг нийгмээрээ мэдэх. Тиймээс санхүү хүндэрч буй энэ нөхцөлд өөрсдөө гуйж царайчилж байж УИХ-ын гишүүн болсон өнөөгийн 76 гишүүнийг цалин, хангамжаас нь чөлөөлөхийг уриалж байна. Дээр нь тэдэнд оногдсон, ах дүү, ойр дотныхоо хүмүүсийг тэтгэдэг нэгэн хэлбэрийн туслах, зөвлөх гэсэн орон тоог цомхотгохыг зөвлөх байна. Тэгвэл сардаа 400 сая төгрөг хэмнэх боломж бүрдэнэ. Тэглээ гээд хууль тогтооход нь саад болох зүйл үүсэхгүй. Тэдэнд хуралдах их, бага танхим байна. УИХ-ын тамгын газар гэсэн том аппарат тэдэнд үйлчилж байхад хүн хүчээр дутагдах зүйл гарахгүй. Санхүү хүнд байгаа өнөөгийн нөхцөлд төр өөрөөсөө үлгэрлэх цаг болсон. УИХ-ын гишүүдийн цалингийн төсвийг улсын төсвөөс хасья. Судалж ядах юм байхгүй. УИХ-ын гишүүдийг өмнөх АИХ-ын депутат шиг статустай болгоё. Хуралтай үедээ ордонд сууг, чуулгангүй үедээ ард нийтийн дунд хөдөлмөр эрхлэг. Амьдралд ойрхон хууль батлахад ч бас нэмэртэй. 

 

 

Нийтлэлч Цэндийн ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сүлдээ:Яг зөв ингэх хэрэгтэй. Тэр эрх ямба нь байгаа юм чинь эд нарт цалин ямар хэрэгтэй юм бэ ?Дэмжиж байна 2017-02-21
Бямбасайхан:Ийм иргэний үгийг сонсох төр мөн үү. Ард иргэдийн төлөөлөл бичиг өгч байхад Амарзаяа гишүүн яаж тоомжиргүй авч харагдсан билээ дээ. 2017-02-21
Sam****:Buurluudiinhaa ugiig sonsoh heregtei dee.Ted chin holiig harj l yaridag.Arga n baragdaj bna daa huurhii 2017-02-22
Зочин:Нам гэдэг хорлонтой шулмаас салцгаая 2017-03-28
Зочин: Ийм төр байдаггүй юм . 2017-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?