“ОНЛАЙН” ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-02-21  

ЗЦА АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН 21 АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ХЭЛТСИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ, ХЭСЭГ ХАМТРАН ӨНӨӨДӨР “ОНЛАЙН ХУРАЛ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Замын цагдаагийн албанаас Төв, орон нутгийн хэмжээнд түүний дотор улсын болон олон улсын чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн дагуух замуудад үйлдэгдэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн автозамуудад үйлдэгдэж буй осол, хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцлийг судалж тогтоох, арилгуулах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнүүдийг оновчтой, үр дүнтэй  зохион байгуулах чиглэлээр 21 аймгийн Замын цагдаагийн тасаг, хэсгүүдтэй хамтран өнөөдөр Автотээврийн үндэсний төвд “Онлайн хурал” зохион байгууллаа.

Хурлын үеэр Улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж  хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллах чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өгч, орон нутгийн нөхцөл байдалтай танилцлаа.

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?