Б.Гарамгайбаатар, "Фортуна" Н.Батбаяр нарыг АТГ-аас шалгаж эхлэсэн талаарх мэдээлэл цахим ертөнцөд голлох сенсаац болсон. Баттай эх сурвалжийн мэдээлснээр тэдний өчигдөр 17:00 цагийн орчимд АТГ-ынхан баривчилсан байна.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэрт нэгжлэг хийсэн талаарх мэдээлэл ч гарсан. Харин Н.Алтанхуяг өчигдөр үдээс хойш Хөвсгөл аймаг руу явсан ажээ. Тэр энэхүү баривчилгааг мэдэж байсан байж магадгүй юм. АТГ-аас баривчилсан Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкны хамгийн томоохон зээлдэгчийн нэг юм. "Фортуна" Н.Батбаярыг 2016 оны эхэн үеэс л АТГ шалгасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаж чадаагүй юм.
Эх сурвалж : tonshuul.mn