СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДВОЛ ЖОЛООДОХ ЭРХИЙГ 6 САРААС 2 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХАСАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛНА

2017-02-22  

Замын цагдаагийн албаны алба хаагчид хоногт 30-40 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Согтуугаар үйлдэгдсэн ослоос үүдэн гарах хохирлын хэмжээ бусад төрлийнхийг бодвол ихээхэн хор уршигтай байдаг. Согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хориотой гэдгийг хүн бүр сайн мэдэх боловч бага хэмжээний хэрэглэхэд ямар ч нөлөөгүй, зөвшөөрдөг мэт бодож явдаг хүмүүс цөөнгүй.

Этилийн спирт нь мансууруулах бодисын нэг адил тархины бор давхарга, төв мэдрэлийн системд нөлөөлж, бие организмын үйл ажиллагаа, ажиллах чадварыг сулруулдаг.

Жишээ нь : Нэг цайны халбага орчим буюу 5 мл согтууруулах ундааны зүйл нь баримжаалах чадварыг 25-35%-иар бууруулдаг болохыг тогтоосон байдаг. Мөн энэ хэмжээний согтууруулах ундааны зүйл нь харах, сонсох, өнгө ялгах чадварыг бууруулдаг гэж үздэг.

МУ-ын ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлд “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сар 2 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.

Манай жолооч нар согтууруулах ундааны зүйл гэдэгт зөвхөн архи, пиво, дарс зэргийг ойлгодог. Гэтэл МУ-ын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарах буюу айраг хүртэл энэ зүйлд хамаардаг.

Удахгүй Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болох гэж байна, эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихээр бүртгэгдэж, саатуулагдсан жолооч нарын 70 орчим хувь нь "айраг уусан" гэдэг тайлбар тавьдаг. Гэтэл айрганд агуулагдах спиртийн агууламж 0.5-2.5% байдгийг судлаачид аль хэдийн тогтоосон байна. Жолооч та согтууруулах ундаанаас холуур шинэлээрэй.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?