“МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН”-НЫ ХҮРЭЭНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД МАЛЫН ТЭЖЭЭЛ, АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ

2017-02-22  

ХХААХҮ-ийн сайдын  санаачлан орон даяар өрнүүлж буй “Малчдад туслах сайн санааны аян”-ын хүрээнд олон улсын байгууллагын тусламж хүрээгүй 9 аймгийн 27 суманд  малын тэжээл, ахуйн хэрэглээний тусламж үзүүлэх ажил үргэлжилж байна.  Сайн санааны аянд  одоогийн байдлаар 100 гаруй аж ахуй нэгж хувь хүн нэгдэж өвөлжилт хүндэвтэр байгаа  энэ үед малчин түмэндээ хандив тусламж үзүүллээ

ХХААХҮЯ-ны  Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Д.Совд Хөвсгөл аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, Малчдад туслах сайн санааны аяны хүрээнд Бүрэнтогтох сумын малчдад 10 тонн малын тэжээл, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг албан ёсоор хүлээлгэн өглөө. Мөн Улсын Онцгой байдлын комиссоос олгосон өвс, тэжээлээс Арбулаг, Цагаан-уул сумдад 20 тонн өвс, 10 тонн тэжээл, Цэцэрлэг суманд 40 тонн өвс, 20 тонн тэжээлийг малчдад хүргэлээ.  

 

 

Эх сурвалж : ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?