ИРГЭД ХЭНИЙГ Ч ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОЖ МАГАДГҮЙ НЬ

2017-02-22  

Иргэд бухимдалтай байна. Улс орон эдийн засгийн хувьд сөхөрч, ажилгүйдэл ядуурал нийгмийг хамарч, иргэдийн дийлэнх нь тодорхой орлогогүй болсноор давхарга давхаргаараа ядуучуудын эгнээнд шилжих болсон байна. Монгол улсын эд баялгийн 97 хувийг хүн амын 3 хүрэхгүй хувь эзэмших болсон нь баялгийн тэгш хуваарилалтын шударга ёс алдагдсаныг гэрчилнэ. Улс орон эзэнгүйдэж, улс төр, эдийн засаг, санхүүгийн сахилга бат зөрчигдөж, дээдсийн хүрээнийхний ёс зүй, ухамсрын хэм хэмжээ бүрэн алдагджээ.

Энэ бүхнийг засахад 2017 онд сонгогдох ерөнхийлөгч чухал үүрэг гүйцэтгэх байх гэж ард иргэд найдаж, хүлээж байгаа аж. Одоогоор МАН, АН, МАХН гэсэн УИХ-д суудал бүхий 3 нам ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. МАХН нам тохиролцоо хийвэл, МАН, АН гэсэн 2 намаас өрсөлдөгчийн хэн нэг нь ерөнхийлөгч болох хувьтай.

Гэхдээ яг одоогоор, санал асуулгын дүнг ажиглавал, МАН- 34, АН- 34, МАХН-32 хувьтай байна. Энэ бол хэн хэнд нь гарааны ижил тэгш нөхцөл байж болохыг илтгэж байна. Мэдээж хэн яаж ажиллахаас, мөн чухам хэнийг нэр дэвшүүлэхээс хамаарах зүйл байгааг дурдах хэрэгтэй.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?