"САХАЛ" ЭРДЭНЭБИЛЭГ " УЛААНБААТАР" БАНКНААСАА ХАГАЦНА

2017-02-22  

Монгол улс банкны хуультай. Түүнийгээ чандлан мөрддөггүй, мөрдүүлэх ёстой Монгол банк нь ч хөдөлдөггүй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал илчиллээ. Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг эзэмшсэн "сахал" хэмээн олноо алдаршсан Эрдэнэбилэг нь Монголын Арилжааны хамгийн том банк Худалдаа Хөгжлийн Банкны 99 хувь, Монголдоо айргийн тавд багтах Улаанбаатар банкны 91 хувийг дангаараа эзэмшдэг нь тодорсон.

Тэр банкны хууль зөрчин амьдарч, үйл ажиллагаагаа эрхэлж байхад, хэн ч түүний бусармаг үйлдлийг таслан зогсоох тухай ярьж хэлж байгаагүй нь сонирхол татна. Тэгэхээр Эрдэнэбилэг гэгч хүний ар талыг Монголын маш том, нөлөө бүхий улс төрчид хаадаг, мөн даадаг тухай яриа оргүй хоосноос үүсээгүй бололтой. Гэхдээ нэгэнт түүний хууль бус үйл ажиллагаа ил гарсан тул зохих арга хэмжээг авах нь зайлшгүй. Энэ бол Эрдэнэбилэг гэгч "хөрөнгөтөнд" хоёр л сонголт үлджээ. Эхнийх нь 2 банкаа нийлүүлж, нэг болгох. Нөгөө нь аль нэгийг нь өөр бусдад зарах. Хэрвээ энэ хоёр сонголтын аль нэгийг Эрдэнбилэг хийхээс татгалзваас, түүнийг албадах юм байна. Тэгэхээр Улаанбаатар банкнаасаа л хагацна гэж эдийн засагчид дүгнэж байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?