ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2017-02-23  

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Монгол Улсад олон улсын төлбөрийн карт ашиглан үйлдэж болзошгүй залилан мэхлэх  гүйлгээнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэл солилцох санг үүсгэж хамтран ажиллах зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.

Санамж бичиг байгуулснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулж, хууль бус гүйлгээг Эрүүгийн цагдаагийн газар болон банкуудтай хамтран таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож ажиллах юм.

 

 

Эх сурвалж : Монгол банк

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?