ТАНЫ АМАР МЭНДИЙГ ЭРЭХЭЭР ИРЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ЭРСДЭЛД БҮҮ ОРУУЛААРАЙ

2017-02-23  

Өнөөдөр Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор иргэдэд мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэлээ.

Энэ үеэр Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэлэхдээ “Сар шинийн баяр бол олон онцлогтой баяр юм. Баярын бэлтгэл ажлыг ихээхэн шаарддаг учраас өмнөх өдрүүдэд болон Битүүний өдөр томоохон зах худалдааны төвийн ачаалал эрс нэмэгддэг тул иргэд, жолооч нар аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгох, дор бүртээ хувийн зохион байгуулалт хийхийг зөвлөж байна. Мөн Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээр болон ХСИС-ын сонсогчидтой хамтран ажиллана” хэмээн мэдээллэсэн бол ГССҮТ-ийн эмч Г.Буян-Арвижих “2016 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 100,000 гаруй осол, гэмтлийн 16 хувь нь зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Өөрөөр хэлбэл жилд 17,000 хүн зам тээврийн осолд өртөж, өдөрт 50 орчим хүн зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэж байна. мөн осол хэрэг болсны дараа хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, эдийн засагт ихээр нөлөөлдөг бөгөөд эмчилгээнд багаар бодоход 400,000 цаашлаад 5 сая, 10 саяар үнэлэгдэх хагалгаатай холбоотой зардлууд гардаг. Хайртай дотны хүмүүсээ хажуудаа суулгачихаад хурд хэтрүүлдэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг бол амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна гэсэн үг юм” гэлээ.

Мөн НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараас “Баярын өдрүүдээр иргэд ердийн галлагаатай пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, эвдрэл гэмтэлгүй, зориулалтын цахилгааны утас хэрэглэхийг зөвлөж байна. Мөн баяр, амралтын өдрүүдээр байгууллага, аж ахуй нэгжүүд амрах учраас хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах, дохиоллын системийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай байна” НТТТ-ийн их эмч Л.Бямбацогт мэдээлэхдээ “Баярын өдрүүдээр яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлага нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнд голчлон архины болон хүнсний бүтээгдэхүүнээс авсан хордлогын дуудлага мэдээлэл, мөн хоорондоо зодоон цохион хийсний улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн дуудлага ихээр ирдэг. Иймд иргэд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний хугацаа, хадгалалтанд анхаарч, мөн түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг аль болохыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна” хэмээн хэвлэлийн үеэр ярилаа.

 

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сэрээтэр:Манайхан сүүлийн үед архийг цагаан сараар хэтрүүлэн хэрэглэх талтай болсон. Энэ байдлаа л болимоор байгаа юм. Айлд золгох гэж л орж байгаа болохоос ямар хоол архиар шахуулах гэж ордог юмуу. 2017-02-23
кочин:Зарим айлууд ч айхтар л даа. Зарим нь таваараа ууж гэдэг ш дээ 2017-02-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?