“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ХАМТ ОЛОН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-02-23  

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хамт олон алтан унжлагат тахиа жилийн сар шинийн босгон дээр Тавантолгой ордын нөөцийг тогтоох  эрэл хайгуулын ажилд залуу халуун насаа зориулсан геологичид, инженер техникийн ажилтнууд болон компанийн ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч уулзлаа. Хүндэтгэлийн уулзалтыг компаниас анх удаа зохион байгуулсан нь энэ бөгөөд  коксжих нүүрсний арвин их нөөцийг олж тогтооход гар бие оролцсон нэгэн үеийн төлөөлөл болох “Хайгуулын 3-р анги”-д ажиллаж байсан ахмадууд хүндтэй зочдын суудалд тухалсан юм.

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг, Худалдан авалт, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал Ц.Хангай нар ахмадууддаа хандаж, ерөөлийн сайхан үг хэлж, цаашид хамтран ажиллаж, туслалцаа зөвлөгөөг нь авч байхаа илэрхийлсэн бөгөөд энэ үеэр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ахмадын зөвлөлийн тэргүүнээр “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн захирал, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан  Монгол Улсын гавьяат багш Я.Долгоржавыг ахмадууд маань санал нэгтэйгээр сонголоо.

7Q7A6255

1978-1992 онуудад Тавантолгойн нүүрсний бүлэг ордод эрэл хайгуулын бүх үе шатны ажлыг монголын геологичид бие даан эрчимтэй, амжилттай хийж гүйцэтгэсэн түүхтэй юм. Уулзалтад Тавантолгойн анхны Хөдөлмөрийн баатар У.Буянбаатар, Ерөнхий геологич Ч.Ганхуяг, “Таван толгойн анхны хайгуулчдын холбоо”ны удирдах зөвлөлийн дарга Ж.Дашхорол, техник геологич Ц.Ноостой нарын 30 гаруй ахмад хүрэлцэн ирсэн юм.

Ахмадууд маань тэртээх он жилүүдэд халуунд халж, хүйтэнд хөрч байсан ч залуу насныхаа хийж бүтээхээр жигүүрлэсэн эрч хүчээр ордын хайгуулын ажлыг амжилттай хийж  дуусгахын төлөө хөдөлмөрлөж байсан дурсамжуудаар нэгэн оройг хөглөж, инженер геологич Д.Туяагийн “Тавантолгой” шүлгээр сонор мялааж, эргэн уулзахын ерөөл дэвшүүлцгээн, хүндэтгэлийн уулзалтыг өндөрлүүллээ.

7Q7A6549

Зураг 1. Өвөр эгнээ Зүүн гар талаас- Б.Ганбат, У.Буянбаатар, Р.Гомборагчаа, Г.Энхцэцэг, Д.Туяа, Ч.Ганхуяг, Ц.Баяраа, О.Найданжав, Л.Баасандулам, У.Борчулуун, Г.Чулуунбат, Дунд эгнээ Зүүн гар талаас Ж.Ганболд, Г.Борхүү, Б.Долгорсүрэн, Г.Батмөнх, Л.Сэргэлэн, Н.Батсайхан, Б.Ганхуяг, Т.Адъяа, Ж.Дашхорол, А.Эвийхүү, Т.Түмэнгүр, Б.Сумъяа,О.Борхурга, Арын эгнээ Зүүн гар талаас- Ц.Хангай, Ш.Баярхүү, Б.Хасбаатар, О.Хатанбаатар, Я.Долгоржав, Ө.Энхтөгс, Ц.Энхтайван, Ө.Сумъяабаатар, С.Эрдэнэ, Б.Отгондаваа, Х.Хишигбаатар, Ц.Ноостой, Ж.Наран

7Q7A6586

Зураг 2. Зүүн гар талаас- Б.Хасбаатар, Ц.Баяраа, С.Эрдэнэ, А.Эвийхүү, Ч.Ганхуяг

7Q7A6564

Зураг 3.  Зүүн гар талаас- Ж.Дашхорол, Ц.Баяраа, Г.Чулуунбат

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?