ИРГЭДИЙН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-02-24  

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагууд хамтран “ИРГЭДИЙН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ НЬ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогсод “Иргэдийн санхүүгийн суурь мэдлэг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх тухай”, “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ”, “Хүүхэд залуусын бизнес санхүүгийн боловсролыг дэмжих нь”, “Санхүүгийн боловсрол ерөнхий боловсролын сургуульд” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Цаашид иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлага, зохицуулалтаар хангаснаар хүртээмжийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэдгийг энэ үеэр онцоллоо.

 

 

Эх сурвалж : Монгол банк

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?