МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАВ

2017-02-24  

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Мэргэжлийн хяналтын байгууллагын ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагнасныг гардууллаа.

МХЕГ-ын ахмад ажилтан Э.Одонтунгалаг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуул, ХАБҮЛЛ-ийн Хөдөлмөрийн хэмжилт шинжилгээний төвийн дарга Ё.Уранбилэг нар "Алтан гадас" одон, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батдулам, Дотоод хяналтын улсын ахлах байцаагч М.Бадамханд, Мэдээлэл технологийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өлзийдүүрэн, НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа нар "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар шагнуулав. 

Мөн Монгол Улсын Шадар сайдын тушаалаар НМХГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Г.Мөнхсоёл, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.Сэргэлэн нар "Улсын хяналтын тэргүүний ажилтан" цол тэмдгээр, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагчийн тушаалаар НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Уранчимэг, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч М.Цэвэлмаа, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэбулган, Төв лабораторийн лаборант Г.Амарсанаа, жолооч Б.Доржпүрэв нар МХЕГ-ын "Жуух бичиг"-ээр шагнууллаа. 

 

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Салбарынхандаа баяр хүргэе. Шагналууд эзнээ олжээ. 2017-02-24
Сараа:Салбар бүрийн шилдгүүд ажлын амжиль хүсье 2017-02-24
Зочин:Энэхүү салбарыг удирдаж чадахгүй бол Н.Цагаанхүү дарга ажлаа өгөх хэрэгтэй. Таныг томилогдоод даруй жил болох хугацаанд салбарын ажил үргэлж уруудан доройтох боллоо. Боловсон хүчний томилгоо нь ч тэр. Энэ байгуул****д ажиллаж амьдардаг хүн бүхнийг урамыг хугалсан томилгоог хйисээр ирлээ. Танил тал, ах дүү, ураг төрлийн хэлхээнд тулгуурласан томилгоог даацтай нь аргагүй бяртай хийж байна. Даанч томилсон этгээдүүд чинь хариуц**** үүрэх чадваргүй, ухамсар ёс суртахууны доройтолд орсон, нэр нүүрээ барсан хүмүүс билээ. Гашуун-Сухайт, Буянт-Ухаа боомтод даргаар томилсон хүмүүсээ хар. Үг үйлдлээрээ хүн болгонтой тэрсэлдээд явдаг хэзээ ч ойлголцолд хүрч байгаагүй хүн бүхэл бүтэн байгууллагын хүмүүстэй учраа олох уу. Мөн ажил, хяналт шалгалтыг эрх ашиг, амьжиргаа гэж хардаг этгээд байгууллагыг мөн том амьжиргаа л гэж харна. Хамгийн доголдолтой, сахилга, ёс зүйн асуудалтай хүмүүсийг шүдний эмч шиг сугалж ирээд л дарга болгох юм. Таны үг үйлдлээс ажлын байран дахь архидалт авлигыг өршөөж байна дэмжиж байна гэж ойлгож байгаа. Төрийн бодлого ингэж явбал хөөрхийлэлтэй үнэхээр харамсалтай бусуу. Та сайжруулж чадахгүй бол бүү муужруул гуйж байна. 2017-03-06
Зочин:Мэргэжлийн хяналт системд асар их авлига авдаг хэсэг бол мал эмэнэлэг. Бөөн хууль дүрэм ярьж худлаа хэлбэрдэхээс өөр чадваргүй. Яг үнэндээ бол хэдэн мэдлэггүй нөхөд байдаг. Гэтэл цаг үе өөр юм шаардаад байгааг ухаарах ч сөхөөгүй импортын мэдэгдэл, мал эмнэлэг ариун цэврийн бичиг гэх мэтээ үнэ хүргэх гэсэн бүх л бүтэн систем ажиллаж байна. Мөн гадаадаас авчирсан загас далайн хүнс импортолход маш их төрийн дарамт байна. Авчирсан зүйлээс нь өндөр үнэтэй шинжилгээнд хамруулна гэж дарамталж байгаад мөнгө халааслана. Төрийн дарамтыг багасгана гэж худлаа ярих нь хэрээс хэтэрсэн. Нисэх дэх мэргэжлийн хяналтын авлига хээл хахууль хүнд сурталаар өвчилсөн ихэнх цагт согтуу байдаг байцаагч нь дарга нь болцон бүр хэдэн байцаагчаа турхирч хандив нэрээр авлига нэхэж суудаг ийм л төрийн үйлчилгээ Монголд амь бөх байсаар байна. Нийгмийн бузартуулж буй бүхнийг даруй цэвэрлэхийг шаардаж байна. 2017-03-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?