Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч улс эх орондоо ихийг бүтээсэн зарим хүнд өнөөдөр Төрийн дээд одон, медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
Хөдөлмөрийн баатар- зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнд
Ардын жүжигчин- Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаад
Хөдөлмөрийн баатар-"Гацуурт" компанийн ерөнхий захирал Л.Чинбатад
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр доктор, профессор Н.Лүндэндорж
Монгол Улсын гавьяат багш-МУИС-ийн багш Н.Энэбиш, С.Отгонжаргал
Монгол Улсын гавьяат барилгачин н.Батбаярт
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч н.Базарсадад
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн
Монгол Улсын Гавьяат тамирчин- гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуунд
Монгол Улсын Гавьяат жүжигчин- Г.Золбоотод
Монгол Улсын гавьяат малчин-Намнансүрэнд,
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр доктор, профессор Н.Лүндэндорж
Соёлын гавьяат зүтгэлтэн- ММ агентлагийн дарга, Монголын мэдээ сувгийн дарга асан, сэтгүүлч Ц.Мөнхтөр
Соёлын гавьяат зүтгэлтэн- ММ агентлагийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогтод
“Алтан гадас одон”-гоор ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ЭША Ц.Оюунчимэг, Философийн хүрээлэнгийн номын санч Л.Өсөх, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн нягтлан бодогч Л.Ренчинбадам, Олон улсын Монгол судлалын холбооы судлаач Ч.Нарантуяад,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Рэнцэнхандад
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-Дуучин Б.Сийлэгмаа нарт шагнал гардууллаа.
Ц.ХИШГЭЭ