ГАЗРЫН ТОС ТЭЭВЭРЛЭЛТИЙН АВТОМАШИНААР МАЛЫН МАХ ЭКСПОРТЛОХЫГ ЗАВДСАН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЭВ

2017-02-24  

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн XIX талбайгаас газрын тос тээвэрлэж явсан автомашинд мах, согтууруулах ундаа нууж Бичигт боомтоор нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг тус боомтын Экспорт, импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид илрүүллээ.

Тодруулбал, газрын тос тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг компанийн жолооч нар 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр North Benz маркийн цистерн бүхий тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглаж 72 литр дарс, 259.8 кг үхэр, хонины мах, мөн иргэн Э нь “Галлопер” маркийн суудлын автомашины запас дугуй, суудлын дор 119.7 кг хонины махыг нуун далдалж хууль бусаар БНХАУ руу экспортлохыг завдсан зөрчил гаргасан. Эдгээр үйлдлийг илрүүлэн хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч шийдвэрлээд байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүд нь мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар экспортлохыг завдах зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өгч, уг хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна.   

 

 

Эх сурвалж : МХЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Нүд улаан болжээ хөөрхий. 2017-02-26
Зочин:Энэ дундаас хэн хохирч байна. Хэн баяжиж байна ойлгомжтой 2017-02-26
Иргэн:Буруу зүйл хийсэн бол хураалгах л учиртай юм байгаа биүздээ. 2017-02-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?