ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2017-02-24  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт 22 албан хаагчид төрийн одон медаль гардууллаа. Тодруулбал, Алтан гадас одон 4, Цэргийн гавьяаны улаан тугийн одон 2, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2, Цэргийн гавьяаны одон 3, Цэргийн хүндэт  медаль 3, Хөдөлмөрийн хүндэт медаль 7, Санхүү банкны тэргүүний ажилтан 1 хүн тус тус шагнуулав.

Алтан гадас одонгоор ОӨУБЕГ-ын жолооч М.Болд, ХХЕГ-ын Хилчин спорт хорооны дасгалжуулагч Ж.Даваасүрэн,  Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Х.Цэрэнхорлоо, Монголын өмгөөлөгчдын холбооны өмгөөлөгч Н.Чимгээ нар, 

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ХХЕГ-ын ахмад ажилтан Г.Аюулгүй,  ХСИС-ийн хангамж үйлчилгээний албаны дарга Ж.Булгантамир,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ОӨУБЕГ-ын мэргэжилтэн Ц.Болормаа, ЦЕГ-ын ахмад ажилтан Л.Билгээ,

Цэргийн гавьяаны одонгоор ШШГЕГ-ын Хяналт, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч Х.Батмөнх, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Даваадорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Н.Энхбаатар нар,

Цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын Авто баазын инженер Б.Цэвэл, ШШҮХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Хос-Эрдэнэ, Хилийн цэргийн  дуу бүжгийн чуулгын дуучин Ц.Туяацэцэг, 

Хөдөлмөрийн хүндэт медалиар АЕГ-ын дэд дарга Г.Билгүүн, ХСИС-ийн тэнхмийн эрхлэгч П.Цацрал, ШШГЕГ-ын харъяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх газрын ажилтан Д.Эрдэнэцэцэг, Тус  газрын  Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ажилтан И.Мөнхчимэг, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Ц.Цогтбаяр, Гадаадын иргэн харьяатын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн  Г.Ганчимэг, ШШҮХ-ийн шинжээч эмч С.Одончимэг нар, Санхүү банкны тэргүүний ажилтан тэмдгээр ОӨУБЕГ-ын мэргэжилтэн Ц.Ганчимэг нар шагнууллаа.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ууганбаатар:Хуулийн салбарт ажиллаж байгаа бүх найзууддаа баярын мэнд. Эзнээ олсон шагнал байна шүү. 2017-02-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?