“ҮНЭГНИЙ АВ” БУЮУ УЛСТӨРЧДИЙН ГЭР БҮЛИЙН “НАМНАЛТ” ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

2017-02-24  

 

Хятадын засгийн газрын хэрэгжүүлсэн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны хүрээнд цагдаа нар дэлхийн 32 орноос 150 гэмт хэрэгтнийг баривчилсан талаар Хятадын China Daily сонинд 2015 онд мэдээлж, бөөн сенсаци дэгдээж байлаа. Си Зиньпиний эхлүүлсэн авлигын эсрэг ажиллагааны нэг хэсгийг “үнэгний ав” хэмээн нэрлэсэн юм.

Үүнээс хойш “Үнэгний ав” газар авч, хажуу хөрш болох манай улсад хүчээ авсан гэхэд болно. “Үнэгний ав”-ын нэг хэсэг нь оффшор данстныг илрүүлэх ажиллагаа. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш оффшор бүст данстай тэрбумтангуудыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдлээс зарлаж, 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчдөд хамаарах 11.5 сая нууц баримтыг дэлгэснээр манай зарим нэг эрх мэдэлтний нууцалсан хөрөнгийг ил болгосон. Энэ хүрээнд Монгол Улсын хаягаар 49 иргэн оффшор бүсэд мөнгөтэй болох нь илчлэгдсэн гэж байгаа. Олны үг ортой ч зарим нэгний хувьд хэлмэгдсэн гэх яриа байгаа нь мөн л бодитой зүйл.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр НИТХ-ын дарга Ц.Сандуйн дүү Ц.Сэргэлэнг оффшор бүсэд данстай, энэ мэт хэргээсээ болж байцаагдлаа, баривчлагдлаа хэмээж байна. Ойрын эх сурвалжаас сонсох нь ээ Ц.Сандуйн дүү Ц.Сэргэлэн огтоос баривчлагдаагүй гэнэ. Учир нь түүнд хийсэн хэрэг, нуусан хөрөнгө байхгүй. Оффшор бүсэд данстай гээд байгаа өнөөх Ц.Сэргэлэн нь 50 гаруй насны тэс өөр нэгэн байдаг сурагтай. Нэг ёсондоо Ц.Сандуйг онилсон улстөрчид ижил нэртэй эрхмийн оффшор дансыг дүү Ц.Сэргэлэнд нь нялзайж, олны дунд худал бор шувуу нисгэсэн бололтой юм. Ер нь манай улстөрчид иймэрхүү бохир тоглоомондоо гаршаад байгаа нь нууц биш. Цэврээр дийлэхгүй болохоор бохироор оролдож, бүр гэр бүл, ах дүү, амраг садан руу нь дайрдаг, давшилдаг, дарамталж, шантаажилдаг асуудал газар аваад буйн нэг жишээ энэ аж.

Өдгөө УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг АТГ-аас сэжигтнээр татан, байцааж эхлээд байна. Ганц тэднийг оролдоод зогсохгүй Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг нь АТГ-аас дуудан байцааж байгаа аж. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа, хүргэн Г.Дэнзэн, дүү Н.Наранцэцэгийг нь барьж, байцааж байсан бол гэргий Э.Сэлэнгийнх нь хилээр гарах эрхийг хасч, дарамталж байсан удаатай. Хэрэг хийсэн бол байцааж, шийтгэх нь зүйн хэрэг. Гэвч ингэж нэр төр, сэтгэлзүй, амь амьдрал руу нь халдсан хэрнээ өдий төдий хугацааны дараа хэрэг хийгээгүй нь тодорхой боллоо хэмээдэг нь бараг жам болоод байна.

Энэ бүгдээс анзаарахад манай улстөрчид нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаад зогсохгүй гэр бүл, үр хүүхэд, хамаатан саданд руу нь зүй бусаар халддаг, дарамталдаг, шантаажилдаг бохир аргад гаршаад байна уу гэж харагдаж байна. Ерөнхий сайд асан С.Баярын тухайд ч хэвлэлээр болон олон нийтийн сүлжээгээр багагүй баалуулж, хардуулаад авсан. "Panama papers"-ээс зарлагдсан 49 нэрс дотор С.Баяр овогтой Нандин, Бадамханд нар "Gold Wellen INC"-д хувьцаа эзэмшдэг болох. Мөн тус компани нь Британийн Виржини аралд бүртгэлтэй гэж мэдээлсэн ч тэднийг С.Баярын охид мөн эсэхийг баталж чадаагүй. Нэр нэгтийн чих нэг гэгчээр оффшор бүсийн асуудлаас болж жинхнээсээ хөрөнгөө нуусан хүмүүсээс болж нэг ч доллар эх орон, ард түмнээсээ нуун далдлаагүй манай зарим улстөр, бизнесийнхэн хэлмэгдэж, хохирсон нь үнэн шүү дээ. Тэгэхээр “Үнэгний ав” хийх нь зөв, гэхдээ гэмгүй нэгнийг гэмтэн болгож харлуулах шуналдаа хэт халуурч, хадууран хамгийн үнэт зүйл болох гэр бүл рүү нь дайрч давшлахаа болиоч ээ хэмээн бохир улстөрчдөд уриалмаар байна. Өнөөдрийн алдаа тань маргаашийн зовлон болж ирэхийг үгүйсгэхгүй учраас нэр цэвэр өрсөлдөх цаг нэгэнт иржээ, та минь ээ.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Замилан:Буруутай бол заавал хариуц**** хүлээгэх хэрэгтэй. 2017-02-26
Зочин:Угаасаа идэж уудаг нь нүдэнд илт ш дээ 2017-02-26
Зочин:Монголд улсад хариуц**** гэж аль ч салбарт мөрдөгдөхөө байсан. Ийм нөхдүүд дундуур нь орж цавчуур хийдэг нь ойлгомжтой. 2017-02-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?