Монголын хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалан, мал аж ахуйд дэвшил авчирсан хүн бол Гацууртын Чинбат захирал. Уналтанд орсон газар тариаланг сэргээх, монголчуудын хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүн болох гурилаар ард иргэдээ бүрэн хангадаг болсон гавьяаг Чинбат захирал, түүний хөдөлмөрч хамт олон хуваалцана. Тэр гурилыг зүгээр нэг тариалдаггүй. Өөрийн лабораторитой, түүндээ шинжилгээний судалгааны ажлаа эрхэлдэг ийм нэгэн шинэ цагийн газар тариалан эрхлэгч. Газар тариалангийн хөгжлийн төлөө Засгийн газартай ч "тулж" чаддаг эх оронч нэгэн. Гурилын үйлдвэрүүд үйлдвэрлэгчдийг "дээрэмдэж" ирсэн тул энэ жилээс өөрийн гэсэн "Гацуурт" гурилын үйлдвэр байгуулж, гурилаа үйлдвэрлэж ирсэн гайхалтай бүтээлч хүн.
фото зургийг болон текстийг Э. ЛХАГВАСҮРЭН