“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙГ ТӨРД АВАХ АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

2017-02-25  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр  захирамж гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажлыг удирдан зохион байгуулах, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн ахалж, УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд дэд даргаар нь ажиллах тус ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх юм.

Ажлын хэсгийн анхны хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 24 буюу өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газрын болон УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэгт эрхзүйн туслалцаа үзүүлэх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлж авах, үүнтэй холбоотой өр, авлагыг суутган тооцох асуудлыг хариуцсан дэд Ажлын хэсгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулан байгууллаа.

Дашрамд дурдахад “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт болон УИХ-ын Хуульзүйн байнгын хороонд УИХ-ын тогтоолоор үүрэг болгосон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Сайн шалгаж тогтоох хэрэгтэй. 2017-02-26
Зочин:Шалгаад өг зөрчил байвал өөрсдөөр нь төүүлэх хэрэгтэй. Бүдүүн дарга нараар нь 2017-02-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?