Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт ажилтан, албан хаагчид Та бүхэндээ болон та нарынхаа гэр бүлд XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг дэвшүүлье.
Сайхан бүхнийг бэлгэдэх энх мэндийн учралтай, сайн бүхнийг шивших өлзий дүүрэн ерөөлтэй, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, хотол түмнээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МХЕГ-ЫН ДАРГА, УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ Н.ЦАГААНХҮҮ