УУЛ ОВОО РУУ МАШИНТАЙ ГАРАХЫГ ХОРИГЛОЖЭЭ

2017-02-25  

Өнгөрсөн оны сар шинийн баяраар Замын цагдаагийн газар дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүний амь нас хохирчээ. Гарсан зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөлийг тогтооход, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлгэшээж шинийн нэгний өглөө иргэд олноороо Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан руу авирахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж машинаараа өндөр газар руу авирч улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг.

Тиймээс иргэд тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-аас онцлон анхааруулж, зөвлөж байна. Өндөр уул, овоо руу авирахдаа машинаар гаралгүй, явганаар гарахыг сануулж, дүрэм зөрчсөн тохиолдолд торгох арга хэмжээ авах юм байна.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Үржин:Байгаль орчин бохирдуулаад зөв юм болжээ. 2017-02-26
Зочин:Манайхан бас арай л дэндүү утгагүй юманд итгэдэг болжээ. 2017-02-26
Насанбат:Яагаад эрчүүд бид уул овоонд гарч болохгүй гэж. Харин тухайн хүн уул овоогоо бохирдуулахгүй байхад л болох бусуу. Ухамсарын л асуудал 2017-02-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?