Ширээний теннисний Дээд Лигийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт маш өрсөлдөөнтэй өндөрлөв.
Аваргын төлөө тоглоно гэж хүлээж байсан Бласт багийг Мон-Лаа баг 2:1 харьцаагаар, мөн түрүүлнэ гэж үзэж байсан Төмөрт-Өргөө баг Цэцэн гэрс багт 2:1 харьцаагаар хожигдов.
Залуучуудын шигшээгээс бүрдсэн дэд мастер Эрдэнэбаяр, Мөнхзориг, Ундрам, Болор, нэгдүгээр зэргийн тамирчин Нацагдорж нарт багш, теннисний хорхойтон, мэргэжилтнүүд итгэл найдвар тавьж байсан ч олон улсын хэмжээний мастер Ө.Баярмагнай, Я.Бэгз нарын ахмад туршлагатай тамирчдаар ахлуулсан, дэд мастер Мөнгөнцэцэг, Урантогос, спортын мастер Баяраа нараас бүрдсэн Цэцэн-Гэрс багийг 1 хожиж, 2 хожигдсоноор аваргын төлөө тоглох эрхээ алдлаа.
Төмөрт-Өргөөний залуус Мон-Лаа багт 2:1 харьцаагаар хожигдсон, спортын мастер Б.Билэгт, ОХУ-ын мастер Баяр Данзанов, спортын мастер эгч дүү Баярмаа, Дэлгэрмаа, залуу тамирчин Баттөмөр нартай Дээд Лигийн 3-р байрын төлөө хүч үзэх болов.
Олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн, улсын аварга Энхсайхан, дэд мастер Должинзуу, Индра, Билэгжаргал нар Дээд Лигийн турш жигд тоглолт үзүүлж, шийдвэрлэх тоглолтод Бласт багийг 5:3 харьцаагаар буулгаж авснаар анх удаа Дээд Лигийн аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Одоо тэдний дараачийн учраа бол маш туршлагатай Баярмагнай, Бэгз нараас бүрдсэн Цэцэн Гэрс баг юм. Финалын эхний тоглолт ирэх 3-р сарын 3-ны өдөр болох тов гарчээ.
Э.ОТГОНЖАРГАЛ