МОН-ЛАА : ЦЭЦЭН ГЭРС БАГУУД АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОХООР ШАЛГАРЛАА

2017-02-26  

Ширээний теннисний Дээд Лигийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт маш өрсөлдөөнтэй өндөрлөв.

Аваргын төлөө тоглоно гэж хүлээж байсан Бласт багийг Мон-Лаа баг 2:1 харьцаагаар, мөн түрүүлнэ гэж үзэж байсан Төмөрт-Өргөө баг Цэцэн гэрс багт 2:1 харьцаагаар хожигдов.

Залуучуудын шигшээгээс бүрдсэн дэд мастер Эрдэнэбаяр, Мөнхзориг, Ундрам, Болор, нэгдүгээр зэргийн тамирчин Нацагдорж нарт багш, теннисний хорхойтон, мэргэжилтнүүд итгэл найдвар тавьж байсан ч олон улсын хэмжээний мастер Ө.Баярмагнай, Я.Бэгз нарын ахмад туршлагатай тамирчдаар ахлуулсан, дэд мастер Мөнгөнцэцэг, Урантогос, спортын мастер Баяраа нараас бүрдсэн Цэцэн-Гэрс багийг 1 хожиж, 2 хожигдсоноор аваргын төлөө тоглох эрхээ алдлаа.

Төмөрт-Өргөөний залуус Мон-Лаа багт 2:1 харьцаагаар хожигдсон, спортын мастер Б.Билэгт, ОХУ-ын мастер Баяр Данзанов, спортын мастер эгч дүү Баярмаа, Дэлгэрмаа, залуу тамирчин Баттөмөр нартай Дээд Лигийн 3-р байрын төлөө хүч үзэх болов.

Олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн, улсын аварга Энхсайхан, дэд мастер Должинзуу, Индра, Билэгжаргал нар Дээд Лигийн турш жигд тоглолт үзүүлж, шийдвэрлэх тоглолтод Бласт багийг 5:3 харьцаагаар буулгаж авснаар анх удаа Дээд Лигийн аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Одоо тэдний дараачийн учраа бол маш туршлагатай Баярмагнай, Бэгз нараас бүрдсэн Цэцэн Гэрс баг юм. Финалын эхний тоглолт ирэх 3-р сарын 3-ны өдөр болох тов гарчээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Саруул:Бэгз Баярмагнай нартаа амжилт хүсьеэ 2017-02-26
Зочин:Өрсөлдөөнтэй сайхйан тоглолт болсон уу 2017-02-26
ЗОЧИН:Төмөрт өргөө баг үнэхээр сайн байсаан. Тэдэнд турш**** л дутаж байна лээ. Тэрнээс Бэгз Баярмагнай нар турш****ар л та нараас илүү байна лээ. Тэдний хурд хүч суларсан нь илт. 2017-02-26
Бадам:Мон лаа багийн хамт олонд амжилт хүсье. 2017-02-26
Насаа:Сэтгэл оюун хүч чадлаа дайчлан уран чадварлаг өрсөлдөөнтэй, хүчтэй тоглолтуудыг үзүүлж байгаа шилдэг тамирчиддаа болон дасгалжуулагч нартаа амжилт хүсэн ерөөж гал тахиа жилийн мэндийг өргөн дэвшүүлэе. 2017-02-27
Насаа:Сэтгэл оюун хүч чадлаа дайчлан уран чадварлаг өрсөлдөөнтэй, хүчтэй тоглолтуудыг үзүүлж байгаа шилдэг тамирчиддаа болон дасгалжуулагч нартаа амжилт хүсэн ерөөж гал тахиа жилийн мэндийг өргөн дэвшүүлэе. 2017-02-27
Naraa:Dvvdee amjit xvsie 2017-03-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?