БНСУ РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИХОО БОЛИНО

2017-03-01  

Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-аас  визний журамдаа шинэ өөрчлөлт оруулж өнөөдрөөс эхлэн  хэрэгжиж эхлэхээр боллоо.

БНСУ-д визгүй зорчиж байсан иргэд өнөөдрөөс виз авдаг боллоо. визний журамд хэд хэдэн өөрчлөлт орсон. Үүнд:

30 хоногийн хугацаатай  5 жилийн олон удаагийн виз хүсч болох

90 хоногийн хугацаатай 1, 3, 5 жилийн олон удаагийн виз хүсч болох. Дээрх 2 нөхцөлд сүүлийн 2 жилд тус улсад нэгээс доошгүй зорчсон байх

Аялал, төрөл садандаа зочлох, бизнес ангиллбн 90 хоногийн 1 удаагийн виз хүсэх

Мөн Грек, Нидарланд, Норвеги, Дани, Гярман, Лисва, Румын, Люксембург, Лихтенштейн, Мальт, Белги, Швед, Швейцар, Испани, Словак, Словани, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австра, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финланд, Унгар зэрэг европын 30  гаруй улс болон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд руу явах, тэдгээр орнуудаас ирэхдээ БНСУ-аар дайран өнгөрөгсөд  болон дээрх орнуудад байнга оршин суугчид БНСУ-д визгүй 30 хоног хүртэл байж болохоор заасан байна.

Шинэ журамд сүүлийн гурван жилд БНСУ-д хууль бусаар оршин суусан буюу хил нэвтрүүлэхээс татгалзсан, таван сая воноос дээш хэмжээний торгууль хүлээсэн, албадан гаргагдсан зэрэг хууль журам зөрчсөн хүмүүс хамрагдах боломжгүй юм байна.

Виз мэдүүлэх журмын танилцуулга

(1-р шат) : Визний анкетыг бөглөх

Анкетын загвар нь Элчин сайдын яамны цахим хуудаснаас мөн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авч ашиглах

- Элчин сайдын яамны цахим хуудас ( http://mng.mofa.go.kr/worldlanguage/ ) –аас татаж авах боломжтой. (2015 оны 6-р сарын 18-ны өдрөөс шинэчлэгдсэн анкетын загварыг ашиглана.) 
- Анкетыг заавал солонгос эсвэл англи хэлээр бөглөх (Овог нэрийг заавал англиар бичнэ).

※ Виз олгох зөвшөөрлийн дугаар буюу визний зөвшөөрлийн код

- Хүлээн авах байгууллага : Төлөөлөн гүйцэтгэх байгууллага

- Бүрдүүлэх бичиг баримт : БНСУ-ын цагаачлалын албанаас виз олгохыг зөвшөөрсөн дугаар авсан тохиолдолд анкет, хураамж мөн гадаад паспорт (хуулбар)-ыг бэлдсэн байх ба анкетны дээд хэсэгт зөвшөөрлийн дугаарыг тэмдэглэн өгөх

(2-р шат) : Виз мэдүүлэхэд шаардлагатай материал

Виз мэдүүлэхэд шаардлагатай материал

※ Монгол хэл дээрх материалыг заавал солонгос хэл дээр орчуулах

※ Нийгмийн даатгалын дэвтэр болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг орчуулах шаардлагагүй.

(3-р шат) : Бүртгэлийн хураамж

Интернэтээр шилжүүлэг хийх боломжгүй ба төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.

 Виз шалгах хураамж

  • - Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз : Хураамжгүй

  • - Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз : 60USD

  • - Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : Хураамжгүй

  • - Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз : Хураамжгүй

Хураамж нь виз олгох хураамж биш визний материалыг шалгах хураамж учраас виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.

(4-р шат) : Виз мэдүүлэх (Төлөөлөн гүйцэтгэх байгууллага)

(5-р шат) : Ярилцлага

  • · Гэрлэлт (F-6)–ийн виз мэдүүлэгч болон ярилцлаганд орох шаардлагатай гэж үзсэн виз мэдүүлэгч ярилцлаганд орно

  • · Ярилцлагын цагийг виз мэдүүлэгчид утсаар мэдэгдэнэ

  • · Ярилцлагын үед бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авчирна

(6-р шат) : Гадаад паспортыг буцаан олгох

  • · Виз олгох хугацаа нь энгийн визний хувьд ажлын 7 өдөр, гэрлэлтийн виз нь 2 сар шаардагдана

  • · Визний материалыг шалгасны дараа гадаад паспортан дээр визийг даран виз мэдүүлэгчид олгоно

  • · Виз олгохоос татгалзсан тохиолдолд БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад паспортыг буцаан олгохдоо виз татгалзсан тайлбарыг бичгээр мэдэгдэнэ

  • - Виз олгохоос татгалзсан дэлгэрэнгүй тайлбарыг утсаар өгөх боломжгүй.

  • - Виз олгохоос татгалзсан тохиолдолд, онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацаа нь дараах байдлаар хязгаарлагдах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана.

  • - Анх удаа виз татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш 3 сарын дотор виз мэдүүлэх боломжгүй.

  • - Сүүлийн 3 жилийн дотор дараалан 2 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 6 сарын дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.

  • - Сүүлийн 3 жилийн дотор дараалан 3 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.

 Визний материал мэдүүлэх журмын өөрчлөлтийн тухай

  • - БНСУ-д зорчихыг хүссэн монголчуудын виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх үүднээс шинэчлэгдсэн журам 2016 оны 4-р сарын 4-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн.

  • - Үүний дагуу шинэ визний журмын Visa Finder-т өөрчлөлт орсон болно.

  • http://mng.mofa.go.kr/korean/as/mng/consul/visa/index.jsp энэ холбоосоор орж 63 дугаар мэдээллийг үзнэ үү.

Хоёр талт харилцаа ---> Мэдээ, мэдээлэл хэсгийн 31-рт байгаа 'виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх' гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.

Хоёр талт харилцаа ---> Мэдээ, мэдээлэл хэсгийн 32-рт байгаа 'Visa Finder mongolian version' гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү. 
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авна уу.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЭСЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Манайхан их харласнаас болж виз чангалсан бололтой шүү 2017-03-01
Номин:Ойрд хүмүүсийн виз гарахгүй байгаа нь учиртай байжээ 2017-03-01
Зочин:Амжаад яваад ирсэн нь болжээ. Дараагийн удаа виз асуудалгүй гарах байлгүй дээ 2017-03-01
Хулангоо:Манай Монголчуудаас их юм болж байгаа юм 2017-03-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?