ӨНӨӨДРӨӨС ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХИЙН ШӨНИЙН ТАРИФЫГ ТЭГЛЭХГҮЙ

2017-03-01  

Гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг өнөөдрөөс эхлэн тэглэхгүйгээр тооцно.

УБЦТС ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс холбогдох журам, тогтоолын хүрээнд хэрэгжүүлж байгаа билээ.

“Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос хөнгөлөлт үзүүлэх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах өрхийн цахилгааны сарын хэрэглээний дээд хязгаарыг 2016 оны 248, 249 дүгээр тогтоолоор баталсан бол Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарч гаргасан 2017 оны А/04-А/19 дүгээр тушаал, захирамжаар агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон.

Тогтоолд:

  • Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах

  • Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох

  • Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх

  • Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ

  • Тогтооолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 3-р сарын 1 хүртэл мөрдөнө.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанитай гэрээ байгуулсан гэр хорооллын 146 мянга орчим айл өрх дээрх хөнгөлөлтөд хамрагдаж байв.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Hudlaa hoshgoruulsan yum bna sh dee 2017-03-01
Саруул:Зохицуулалт нь үнэн шог юмаа. 2017-03-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?