“ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ 3 САРЫН 9-НИЙГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА

2017-03-01  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг” сургалт хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийт 2400 орчим оюутан хамрагдсан байна. 

Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2017 онд “Оюутан цэрэг” сургалтад 1000 оюутныг хамруулахаар болсон байна. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курсын 18 нас хүрсэн оюутан тус сургалтад хамрагдах боломжтой. Бүртгэл 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.

Бүрдүүлэх материал:

  • Сургалтын голч дүн (2.8-аас дээш)
  • Иргэний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)
  • Сургуулийн тодорхойлолт (сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт)
  • Сургалтын дүнгийн хүснэгт
  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

“Оюутан цэрэг” сургалтад эхний жил буюу 2014 онд Улаанбаатар хот, 2015, 2016 онд нийслэл болон хөдөө орон нутгийн оуютнууд хамрагдаж байсан. Энэ жил нэмээд Дархан-Уул, Орхон аймгийн оюутнууд хамрагдах боломжтой.

Сургалт 2 үе шаттай явагддаг. Нэгдүгээрт, цэргийн ерөнхий бэлтгэл онолын буюу танхимын сургалтаар явагдана.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Тэмка:Чухал мэдээлэл байна. 2017-03-01
Замилан:Энэ үнэхээр дажгүй юм байна лээ шүү. Ээж аавыгаа зовоож байхаар өөрсдөө үүргээ биелүүлээд ингээд хамрагдчихвал хэн хэнд нь хэрэгтэй. 2017-03-01
Ууганбаяр:Хэр удаан үргэлжлэх билээ ? Хэлээд өгөөч 2017-03-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?