“ДҮНЖИНГАРАВ” УРАЛДААН ЭНЭ САРЫН 5-НД БОЛНО

2017-03-01  

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хавар, зуны уралдааны товыг гаргалаа.    

“Дүнжингарав” хурдан морины төвийн бүсийн уралдаан  гуравдугаар сарын 5 буюу XVII жарны тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн долоонд Хүйн долоон худагт зохион байгуулагдахаар боллоо.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товийг тогтоолоо. 

1.  “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд

2.  Хаврын бүсийн уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт

3.  Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт

4.  Төвийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт

5.  Хойд бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт

6.  Говийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дундговь аймагт

7.  Хангайн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт

8.  Баруун бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Увс аймагт тус тус зохион байгуулахаар тогтлоо.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ZASAG.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ДӨЛГӨӨН:Ингэж хүүхэд морь хоёрыг зовоож яах нь вэ ? 2017-03-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?