ШАР УСНЫ ҮЕРТ АВТСАН АЙЛ ӨРХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАЛАА

2017-03-02  

Цаг агаар дулаарч буйн улмаас сар шинийн баярын өдрүүдэд шар усны үерт автлаа гэсэн дуудлага хэд хэд гарсан байна.

Тухайбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжаар шар усны үер бууж аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болон “Урсгал ус” ХХК-ийн ажилчид хамтран ажиллаж дулааны худгаас 40 тонн ус соруулж, 15 м газар шороон далан байгуулсан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 52, 58, 59 дүгээр гудамжуудад 2017.03.01-ний өдөр уулын цас хайлж  шар усны үер бууж 13 айл үерт автсан тухай дуудлагаар Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж, үерт автсан 13 айлын хашаанд 100 метр суваг шуудуу татан усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгосон байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?