1936 ОНЫ ЭНЭ ӨДӨР МОНГОЛ УЛСАД ХУРАНДАА ЦОЛЫГ ОЛГОЖ ЭХЭЛСЭН ТҮҮХТЭЙ

2017-03-02  

Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны энэ өдөр Монгол Улсад хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй.

pic0302

Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын цэргийн алба хаагчдаас хурандаа цолыг анхлан 1936 онд, Цагдаагийн алба хаагчид хурандаа цолыг 1950 оноос, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хурандаа цолыг 1964 оноос, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хурандаа цолыг 1971 оноос эхлэн олгож эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн төрийн цэргийн “Хурандаа” цолтнуудын гавьяаг алдаршуулах зорилгоор Монгол Улсад “Хурандаа” цол бий болсон 3 дугаар сарын 2-ны энэ өдрийг “Монгол Хурандаа”-гийн өдөр болгохоор Батлан хамгаалахын сайдын тушаал 2016 онд гарчээ.

 

 

Эх сурвалж : ШШГЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Чулуунхүү:Монгол оронд ажиллаж амьдарч байгаа нийт хурандаа цол хүртсэн хүмүүст хурандаагийн өдрийн мэнд хүргэе 2017-03-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?