ТЭТГЭВРИЙН УРЬДЧИЛГААГ ХҮҮГҮЙ ШИМТГЭЛГҮЙГЭЭР АВАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

2017-03-02  

Өнөөдрөөс эхлээд хөдөлмөрийн чадвараа алдсан тахир дутуу, тэжээгчээ алдсаны болон үйлдвэрийн ослоос шалтгаалсан тэтгэвэр авагчид тэтгэврээ урьдчилан авах боломжтой боллоо. Ингэхдээ гурав хүртэлх сарын тэтгэврийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа авах боломжтой юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч болон хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуугийн тэтгэвэр авагч улсын хэмжээнд 100 гаруй мянган иргэн байдаг бол Дорнод аймагт 3682 иргэн дээрх 3 төрлийн тэтгэвэр авч байна. 

Эдгээр иргэд тэтгэврээ хүүгүй шимтгэлгүйгээр урьдчилан авах боломж бүрдэж байгаа юм. Тэтгэврээ урьдчилан авах иргэд нь тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх шаардлагатай бөгөөд тэтгэврийн урьдчилгаа авах хүсэлтээ харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. 

Тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа, эцэг эх нь нас барсан хүүхдүүд, тэжээгчээ алдсан иргэд, хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тэтгэвэр авагчдын амьдралд энэ шийдвэр тус дэм болно гэдгийг хэлж байна. Тэтгэврээ нийгмийн даатгалын сангаас хүү, шимтгэлгүйгээр урьдчилан авах ажил бол зөвхөн эхлэл бөгөөд цаашид хамрах хүрээг нь тэлэх асуудлыг судалж байгаа гэдгийг салбарын сайд нь онцолж байна.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин: Ийм өгөөмөр дүртэй ажлууд бусаддаа ,төсөвт, тэр тэтгэвэрийн санд гай болдог. Популист гэдэг энэ дээ. Ядуу хүмүүсийг өлөн зэлмэн арай бослого гаргахааргүй байлгаж өөрсдийн эрх мэдэл авч амьдрахдаа олигархиуд ашигладаг болжээ.Бу****ар энэ баячууд төрд шургалж ашиглах ямарч шаард**** байхгүй. Жирийн иргэд ч чөлөөтэй бусдын хамааралгүй хөгжих байсан. Номтойбаяр баян залуу ийм л юм сэтгэх юм даа. Сайд болсон зорилго чинь биш байна аа.З сар тэтгэвэрээ авчихаад яаж цаашаа амьдрах юм. 2017-03-02
Нэргүй:Нээх их юмаар гийгүүлж буй мэт л байх юм аа 2017-03-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?