ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-03-02  

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад тус ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга, цагдаагийн атташе Харүи Сайто болон ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, ГХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар байлцсан юм.Уулзалтын үеэр хоёр орны Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, Япон Улсын Үндэсний цагдаагийн газар, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж улам бататган хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа хоёр талаас харилцан илэрхийлэв гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?